Хуучирсан мэдээ: 2014.07.15-нд нийтлэгдсэн

АНУ. Rob the Original  нэрээр алдартай үсний зураач РобФеррел, Сан-Антонио (Техас) дахь өөрийн үсчний газар Аргентиний багийг дэмжигчийн үсийг засан тооны толгой дээр Лионель Мессигийн хөргийг бүтээж байна. Түүнийг үс засч байсан орой Аргентин-Швейцари хоёр хэсгийн тоглолт хийжээ.

 

Нэмэлт цагт хагас хамгаалагч Анхель Ди Мария ганц гоол хийсэн ч Месси түүний дамжуулалтыг өгсөн гавъяатай байлаа. Тэгээд ч Месси багийнхаа шилдэг тоглогч учир  тэр хөгжөөн дэмжигч Мессигийн хөргийг бахдалтайгаар толгойдоо авч явах байх, үсээ ургатал. 

 

Эдгээр багуудын энэ тоглолтын өмнө 2012 оны хоёрдугаар сард Швейцари Аргентинтай тоглоход Месси өөрийн олон улсын анхны хет-трикийг (нэг тоглолтод тоглогчийн эсрэг хаалганд оруулсан гурван бөмбөг) хийн багийнхаа ялалтыг  3:1 бүтээсэн байлаа.

Фото: Ashley Landis / Reuters / Vostock photo

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж