Зефф Блаттерт шүүмж захидал илгээжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Зефф Блаттерт шүүмж захидал илгээжээ

Хөлбөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигчид маань GOAL.com сайтыг сайн мэдэх байх. Дэлхийн хөлбөмбөгийн талаар маш шуурхай мэдээлэл хүргэдэг, олон тооны уншигчтай  билээ. Тэгвэл энэ сайтын тэргүүн, “Media” корпорацийн ерөнхийлөгч Итали гаралтай Жанлужи Лонгинотти Буитони гэгч Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөхийлөгч  Зефф Блаттерт ил захидал илгээсэн байна. Уг захидалд энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүүлтэд тун олон алдаа гарсныг дурьдсан бөгөөд Англи, Германы шигшээ багуудын тоглолтод гарсан Уругвайн шүүгчийн алдааг “байж боломгүй бүдүүлэг алдаа” хэмээгээд Goal line буюу хаалганы зураасанд мэдрэгчтэй төхөөрөмж хийх санал тавьсан байна. Хэрвээ энэ саналын хүлээж авах болвол туслахад бэлэн байгаагаа тэрбээр мөн илэрхийлжээ. Ямартай ч ноён Зефф Блаттер ил захидлыг хүлээн авч хөлбөмбөгийн цаашдын хөгжил дэвшилд энэ саналыг оруулвал шүүлтийн алдаа гарах магадлал эрс багасах болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж