Исламчууд Багдадад 25 эмэгтэйг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2014.07.14-нд нийтлэгдсэн

Исламчууд Багдадад 25 эмэгтэйг хөнөөжээ


Фото: Ali Mashaddani / Reuters


Багдад хотноо исламын дайчид нэгэн байшин руу халдаж, 25 эмэгтэйн амь насыг хөнөөн, найман эмэгтэйг шархдуулсан талаар "Agence France-Press"  цагдаагийн мэдээнээс ишлэн дамжуулжээ.


Үл таних бүлгийн дайчид Багдадын  нийслэлийн орон сууцны нэгэн цогцолборын байрыг дайран эзэлж, 10 эмэгтэйг хөнөөн, тавыг нь шархдуулсан байв. Үүнийхээ дараа тэд дараагийн байранд дайран орж, 15 эмэгтэй хөнөөн, тавыг бүсгүйг шархдуулжээ.


Цагдаа нар уг районыг бүслэн хааж, хэд хэдэн хүнийг уг хэрэгт холбогдуулан баривчилсан байна. Гэмт хэрэгтнүүд хэргийн газарт “Биеэ үнэлсний төгсгөл ийм байх болно” гэсэн бичгийг үлдээсэн байжээ.


Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж