Аймгийн арслан М.Бадарч түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.07.14-нд нийтлэгдсэн

Аймгийн арслан М.Бадарч түрүүлэв

Үндэсний их баяр наадмын дараа болдог Уяачдын наадам өчигдөр Хүй долоон худагт боллоо. Наадмын үеэр хүчит бөхчүүд зодоглож, эрлийз морьдын уралдаан болсон юм.Хүчит бөхийн барилдаанд 64 бөх зодоглосноос Архангай аймгийн харьяат, аймгийн арслан М.Бадарч түрүүлж, улсын заан Д.Соронзонболд үзүүрлэжээ.


Эрлийз дээд насны морьдын уралдаанд 52 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэснээс Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач А.Ариунсайханы Хөөрхөн зээрд түрүүлж, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ч.Ган-Очирын өсгий цагаан хүрэн аман хүзүүдсэн юм. Харин эрлийз бага насны ангилалд 78 даага бүртгүүлж, 56 хурдан хүлэг мордсоноос  Увс аймгийн Зүүнговь сумын уяач МУ-ын Алдарт уяач Б.Далайн зээрд даага түрүүлж,  Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Т.Батзоригийн хар бор удаалсан байна.

Б.ЭНХ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж