Хотын төвд буюу олны нэрлэж заншсанаар 40 мянгатын 40-р байранд буюу ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын байранд гал гарчээ. Байрны дээвэр хэсэгт гал гарсан талаарх товч мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өглөө.
Яг одоо галын дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид шуурхай очин, ажиллаж байгаа бөгөөд баруун 4 замаас Чингисийн талбай хүртэлх төв замын хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.
Нэмэлт: 17:30 цаг: Онгцой байдлын алба хаагчид нилээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр 3 цаг гаруй хугацаанд ажиллаж, галыг бүрэн унтраалаа. 40 дүгээр байрны дээврийн хэсэгт гарсан эл галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар цагдаа болон холбогдох байгууллагууд ажиллаж байна.