Украинд юу болов (VII сарын 13)

Хуучирсан мэдээ: 2014.07.14-нд нийтлэгдсэн

Украинд юу болов (VII сарын 13)

  • Снежное хотын ойролцоо Донецкийн журамт цэргийнхэн Украины армийн Ми-24  нисдэг тэргийг сөнөөжээ. Мөн тэд Азовын тэнгисийн эргийн ойролцоо байрлах Украины хилчдийн катерийг буудсан байна. Хүчнийхэн бүрэн хяналтаа тогтоосон гэж байгаа бүсэд уг энэ хэрэг болжээ.
  • Сайн дурынхны 14 хуягт техникийг  агаарын цохилтоор устгасан талаар хүчнийхэн мэдээлэв. Донецкийн сайн дурынхан  Макарово, Александровска, Мариновка болон Дүнецкийн нисэх буудал дахь Украины армийн байрлалыг миномётаар буудсан байна.
  • Украины арми Иловайск хотыг их буугаар буудсаны улмаас олон байшин шатаж байна. Ариун цэврийн станцад их бууны сум туссаны улмаас Гольмовский тосгоны таван хүн амиа алджээ.
  • Луганск  хотын Радио локацийн  станцыг Украины цэргийнхэн  эзлэн, газар доорхи нуувчинд байсан сайн дурын 17 хүнийг бүслэн хаажээ. Сайн дурынхан тэднийг чөлөөлөхөөр тэмцэж байна.
  • Петровскийн районд болсон байлдааны улмаас энгийн зургаан хүн алагдаж, найман хүн шархаджээ.

  • Донецкийн "Трудовская"  уурхайн уурхайчдын тосгон их бууны галд өртөж, 12 энгийн хүн амиа алдлаа.

  • Украины  талаас тусгасан фугасын сум Ростов мужийн Донецк тосгоны хоёр байшингийн ойролцоо унаж, дэлбэрэх үеэр нэг эрэгтэй амиа алджээ. Нөгөө байрны ахимаг насны эмэгтэй шархадсан байна.
  • Украины  "Приват" банкны хоёр салбарыг Одесса хотод шөнө дөлөөр дэлбэлжээ.
  •  Өөрийгөө зарлан тунхагласан Донецкийн  эрх баригчид хотоос гадагш хүнс зөөхийг хоригложээ.

  •  Олон улсын валютын сан Киев хотноо ажиллав.
  • "Львов"  гэх цагдаагийн тусгай ангийн сайн дурынхны суман тангараг өргөн, Донбасст  илгээдлээ. Өмнө нь энэ сумангийн 22 албан хаагч нөхцөл муу хэмээн халагдсан байв.
  • Украины омбудсмен Валерия Лутковская Оросын хилийн цэргийн албаны  орлогч дарга Владимир Кулишовт  хандан  нээлттэй захидал илгээн,  Украин өнчин хүүхдүүдийг Орост оруулахгүй байхыг шаарджээ. Оросын ерөнхий сайдын орлогч  Дмитрий Рогозин түүнд хариу болгон бичихдээ,  Украины омбудсмен “Евромайданы агуу үзэл санаан дор” өнчин хүүхдүүдийг бөмбөгдөлтөд өртүүлэхийг хүслээ хэмээн егөөдөв.
  • Украины хэрэг явдлаас болж англичууд энэ жилийн олон улсын Фарнборогийн нисэхийн үзэсгэлэнд оросуудыг оруулсангүй.

 
Фото: ИТАР-ТАСС / Алексей Павлишак


 

  • Оросын нутаг дэвсгэр дэх дүрвэгсдийг түр хүлээн авах цэгт украин дүрвэгсдийн тоо бараг мянган хүнээр нэмэгдэв. Сүүлийн долоо хоногт тэдний тоо өдөр бүр 200-500 хүнээр нэмэгдэж байлаа. Таван шинэ цэгийг оросууд нээгээд байгаа бөгөөд Оросын түр хугацааны  326 цэгт одоо 22 мянга гаруй дүрвэгч байгаа ажээ. Холбооны цагаачдын товчооны  мэдээлснээр одоо Орост 480 мянган хүн байгаа гэнэ. Нэгдүгээр сараас хойш Орост 2,5 сая Украин иргэд ирснээс хоёр сая нь буцаж, 480 мянга орчим  иргэн одоо Орост үлдээд байгаа ажээ.


Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж