“Hummer trophy 2014” аялал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.07.14-нд нийтлэгдсэн

“Hummer trophy 2014” аялал эхэллээ

"HUMMER TROPHY 2014" аяллын ивээн тэтгэгчээр “ХҮРХРЭЭ” брэнд хамтран ажиллана.


“Mongolian hummer club”-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Hummer trophy 2014” спорт аялал тав дахь жилтэйгээ золгож байна. “Hummer Trophy 2014” аяллын багийнхан Халхын голын дайны ялалтыг авчирсан түүхт нутгаар аялахаар өнөөдөөр аян замдаа гарлаа.


“Hummer Trophy” аяллын ивээн тэтгэгчээр “Арвайн үндэс” монгол үйлдвэр, “Хүрхрээ” брэнд хамтран ажиллаж байгаа бөгөөд монгол орныхоо түүхэн дурсгалт газруудаар аялан, Hummer машины хүч чадлыг сорьж, бартаат замд болон байгальд хэрхэн хор нөлөөгүйгээр аялж болох, эх орон байгалиа таниулан сурталчилж, хайрлан хамгаалахад уриалах, дотоодын авто аялал хөгжүүлэх зорилгоор энэхүү аялалыг зохион байгуулж байна. Авто аялагчид энэ жил Дорнод аймгийн түүх дурсгалын газрууд болох алдарт Мэнэнгийн тал, түүхт Халх голын дайн болж байсан газрууд, тэдгээрийн түүх дурсгалууд, Дархан цаазат Нөмрөг, үзэсгэлэнт Буйр нуур гэсэн чиглэлээр долоон шөнө, найман өдөр аялахаар аялалын үндсэн маршрутаа гаргасан аж.

 

Аяллын чиглэл, маршрут:

 

  • Маршрут:  УБ – Дорнод – Халхын Гол – Буйр Нуур – Сүмбэр сум – Нөмрөг – Сүмбэр – Эрдэнэцагаан – Шилийн богд – Талын Агуй – Алтан-Овоо (Дарьганга) – Баруун-Урт – Мөнх Хаан – Хэнтий, Өндөрхаан – Улаанбаатар
  • Туулах зам:     2600 км
  • Үргэлжлэх хугацаа: 2014 оны 07 дугаар сарын 14-20.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж