Монгол орныхоо гайхамшгийг өөрийн биеэр очиж, нүдээр харах хүсэл, дугуйн спортыг сурталчлах, хүүхэд залуусыг энэ спортоор хичээллэхийг уриалах хүсэлдээ хөтлөгдөн замд гарсан дугуйчин Ч.Мөнгөндалай энэ өдрүүдэд Ховд аймагт аяллаа үргэлжлүүлж байна.
Хэл ярианы бэрхшээлтэй, сонсголгүй хэдий ч баруун аймгуудад ганцаар дугуйн аялал хийхээр зориглосон түүний аялал зургадугаар сарын 7-нд Улаанбаатар хотоос эхэлсэн юм. Тэрээр нийт 5500 км үргэлжлэх аяллынхаа талд нь ороод байна. Биеийн байдал сайн, дугуй техник хэрэгсэл эвдрэлгүй, зам саадгүй яваа талаар тэрээр Ховд аймгаас мэдээллээ.
Хандивын данс: Төрийн банкны 104400224360.
Аяллыг дэмжигч байгууллагууд:
- МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб
- Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
- Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо
- “Амжилтын төдөө хамтдаа” ТББ