“Нэтс” хамгаалагч Дуулингийг багаасаа хаслаа

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

“Нэтс” хамгаалагч Дуулингийг багаасаа хаслаа

“Нью Жерси Нэтс” баг өөрийн бүрэлдэхүүнд хоёр жил хүчин зүтгэж, сэлгээнээс тоглолтод оролцож байсан ахмад хамгаалагч Кэёонг Дуулингийг багаасаа хасчээ.

Энэ талаарх мэдээллийг багийн зүгээс даваа гаригт албан ёсоор мэдээлсэн байна. “Нэтс” ахмад хамгаалагчид 3,3 сая ам.долларын үлдсэн нэг жилийн гэрээнийх нь оронд 500 мянган ам.доллар өгөөд багаасаа хасчээ.

Энэ үйлдэл нь “Нэтс” долдугаар сарын 1 болоход чөлөөт агентаас ямар нэг тоглогчийг авах болсныг харуулж байж болох юм.

Одоо тэдэнд 27 саяын цалингийн зай үүссэн бөгөөд ийм хэмжээний цалинг нэг жилд Двейн Уейд, Крис Бош, Леброн Жеймс зэрэг одууд л авна.

Өнгөрсөн улиралд хамгийн муу амжилтыг үзүүлсэн ч драфтын эхний сонголтыг авч чадаагүй “Нэтс” баг шинэ эзэнтэй болсны дээр шилдэг дасгалжуулагч Эйвэри Жонсонгоор ирэх улиралд багаа удирдуулах болоод байгаа юм.

Түүнчлэн ирэх жилүүдэд амжилт нь тогтмол өсөх Брук Лопез, И Жин Лиан, Дэвин Харрис, Терренс Уиллиамс, Кортни Ли зэрэг дан залуу тоглогчдоор багаа бүрдүүлсэн.  Энэ багийн ирээдүйн амжилт сайнаар яригдаж болох ч ямар ч супер од ганцаараа ирээд аварга авч чадахгүй гэдэг нь дэндүү тодорхой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж