Nets хятад тоглогчийг солилцоонд орууллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Nets хятад тоглогчийг солилцоонд орууллаа

“Нью Жерси Нэтс” баг Хятадын лигионер тоглогч И Жин Лианыг нийслэл хотын баг “Вашингтон Визардс” руу илгээж, 30 сая ам.долларын цалингийн зайтай болсныг лигийн хэвлэлийн ажилтан мэдээллээ.

Түүний оронд “Нэтс” довтлогч, хамгаалагч Квинтин Россыг авсан байна.

Ингэснээр 2008 оны драфтын номер зургаа И Жин Лиан гурав дахь багтаа очиж байгаа бөгөөд түүнийг явуулсан “Нью Жерси Нэтс” гурван сая ам.долларын хэмнэлт хийлээ.

Шинэ дасгалжуулагч Эйвери Жонсоны арга барилд И Жин Лиан гол дүрийг бүтээлцэж чадаагүй учраас ийнхүү яаравчлан сольж,  Леброн Жеймс болон бусад чөлөөт агент болох од тоглогчдод өгөх 30 сая ам.долларын цалинийн сул зайтай болж байгаа нь энэ юм.

“Нэтс” мөн бэлэн мөнгөөр гурван сая ам.долларыг “Визардс багт өгч байгаа аж.

И өнгөрсөн улиралд 30 тоглолтыг бэртлийн улмаас өнжиж, 12.0 оноо, 7.2 самбараас бөмбөг авалт, 1.0 блок гэсэн үзүүлэлтийг дунджилсан нь түүний гурван жилд үзүүлсэн хамгийн өндөр амжилт болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж