Хөлбөмбөгийн хорхойтнууд болсон шоу бизнесийн 10 жүжигчин.
Фото: Reuters
Долдугаар сарын 13-ны өдөр Бразилийн Рио-де-Жанейро хотын "Маракана» цэнгэлдэх хүрээлэнд Герман, Аргентины шигшээ багийн тоглолтоор Дэлхийн хөлбөмбөгийн ХХ удаагийн аварга шалгаруулах тоглолт төгсгөлөө хийнэ. Тоглолтын үеэр өөрсдийн улсын ба бусдын шигшээг дэмжиж ирсэн шоу бизнесийн жүжигчид ба хөгжимчдөөс танилцуулья.
Хью Жекман
"Икс хүмүүс: Өнгөрсөн ба ирээдүйн өдрүүд» гэдэг саяхан гарсан киноны Россомахийн дүрийг бүтээгч америк-австрали жүжигчин Хью Жекман үсээ хусуулан багавар сахлаа ургуулаад Америкийн багийг дэмжсэн мэт дүр гарган Австралийн шигшээгээ дэмжиж ирэв. Австралийн шигшээ нь түүний зүтгэлийг үнэлэлгүйгээр хэсгийн тоглолтоосоо ганц ч хожигүйгээр Испанийн багийн хамт хасагдлаа.
Арнольд Шварценеггер
Австри шигшээд шалгарч чадаагүй учир уугуул Австри Арнольд Шварценеггер хэнийг сонгох вэ гэсэн асуудалтай байсан нь ойлгомжтой. Гэхдээ тэрээр жүжигчин болгон өөрийн иргэн болгосон орныхоо шигшээг дэмжин америкчуудад амжилт хүссэн юм. АНУ-ын баг хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан ч Бельгид хожигдоогүй байсан бол…
Мик Жаггер
Рок-н-роллийн ахмадуудын нэг Мик Жаггер энэ тэмцээний дуулианы эзэн болох эрсдэлтэй байгаа. Rolling Stones дэлхийг тойрон тоглолт хийх үеэр тэр Итали, Португали, Англи зэрэг олон багт амжилт хүссэн нь бүтэлгүйтлээ. Түүний таавар эсрэгээрээ л буугаад. Жаггер хүүгийнхээ хамт бразилчуудын төлөө байсан нь бас л бүтэлгүйтлээ.
Жаггерийг л Бразилийн хөгжөөн дэмжигчид багийнхаа хожигдолд буруутгаад байгаа юм. Тэр хэн нэгэнийг увидасдах гээгүй хэмээн хэлж байв.
Жизель Бундхен
Бразилийн супермодель, Victoria's Secret брэндийн сахиусан тэнгэр, Леонардо ди Каприогийн хайртай байсан бүсгүй хөлбөмбөг сонирхоод байдаггүй ч тэрээр өөрийн улсын шигшээний төлөө тууштай явлаа.
Хайди Клум
Бас нэг супермодель немец эмэгтэй Хайди Клум найз бүсгүй нь Бразилийн төлөө байсан шиг л Германы машины төлөө байлгүй яахав. Тэд нэгэн индрээс зэрэгцэн суугаад өөрсдийн багийг дэмжиж харагдсан. Хөөрсөн Хайди, хөгжил суутай Жизель хоёрын зураг сүлжээгээр нэлээгүй тархсан юм.
Том Хэнкс
Оскарын хоёр удаагийн шагналтан Том Хэнкс, гэр бүлээрээ хөлбөмбөг үзэн Форрест Гамп шигээ л Америкийн төлөө байв. Бельгид хожигдоход нь гэр бүлээрээ л дургүй байсныг эндээс харж болно.
Женнифер Лопес ба Питбуль
Жүжигчин, дуучинЖеннифер Лопес рэпчин Питбуль хоёр нээлтийн арга хэмжээн дээр "We are one» дууг хамтарч дуулсан. Ёслолын дараа Питбуль Бразилийн шигшээгийн өмсгөлөөр гоёсон байлаа. Тэр хоёрын тоглолт сүлжээнд 200 саяын оролттой байлаа.
Робби Уильямс
Дэвид Бекхэм хөлбөмбөг үзэлгүй Том Крузтай бааранд сууж байх зуур Робби Уильямс Британи оддын өмнөөс зургаа сүлжээнд тавин британичуудаа дэмжиж ирэв.
Рианна
Дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг дуучин маань Бразилийг дэмжин уг багийн үндэсний өнгөтэй шаахайгаар гангарчээ.
Шакира
Габриэль Гарсиа Маркесийн дуртай дуучин байсан, Испанийн хөлбөмбөгчин Жерар Пикегийн эхнэр зөвхөн өөрийн Колумбиа л дэмжсэн юм. Хөлбөмбөгийг урлаг гэж үздэг тэрээр ямар ч багийн ялалтад дуртай байгаа гэнэ. ХХ дахь удаагийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр Шакира "La La La" гэсэн энэ тэмцээнд зориулан бичсэн дуугаа дуулна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР