Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.07.13-нд нийтлэгдсэн

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

 2014 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум, орчимд үерийн аюултай түвшинг, Буянт гол Ховд хот, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг, Хэнтэй нурууны арын Хэрлэн гол эхээр буюу Мөнгөнморьт сум, Хэрлэн Багануур орчим, Хангайн нурууны өврийн Байдраг гол Баянбүрд сум, Увс нуурын сав Хархираа зэрэг голууд тус тус үерийн түвшинг 5-30 см давж, үерийн байдалтай байна. Баяр наадмын өдрүүдэд түр зуурын усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул жижиг гол, хуурай сайрын сав газар эрэг, сууршин зусаж буй малчид, аялал зугаалгаар явж, амарч буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг Ус цаг уурын орчны хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна.

 

Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд:
Өнөөдөр нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай, түр зуурын бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2014 оны 07 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, төвийн нутгийн зүүн хэсэг болон говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

2014 оны 7 дугаар сарын14-нөөс 2014 оны 7 дугаар сарын 18-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан  төлөв:

 

    14-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 15-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 16,17-нд баруун болон төвийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 14-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар өдөртөө халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр баруун зүгийн нутгаар сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдэээлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж