Хуучирсан мэдээ: 2014.07.13-нд нийтлэгдсэн

 

Бразили. Дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнийг хүлээн авсан Манаус хотоос холгүй Риу-Негру ба Амазонка голуудын нийлбэрт завиар очсон жуулчид.

 

Булингартай саарал  Риу-Негру ба элсэн хүрэн Солимойнс голууд Амазонк мөрний дээд урсгалд нийлж байгаа орчинг нутгийнхан нь усны уулзалт гэж нэрлэдэг ажээ. Бараг зургаан км-ын урт зайд хоёр голын ус холилдолгүйгээр зэрэгцэн урсдаг нь голуудын усны  нягтрал, дулаан хүйтэн урсгал зэргээс нь хамаардаг аж.

 

Риу-Негру нь бүлээн бөгөөд “хүнд” ба удаан урсгалтай. Урсгал нь цагт ойролцоогоор 2 км ба 28° C дулаантай бол Солимойнс (Rio Solimхes) цагт 4-6 км, ус нь дөнгөж 22° C хэмтэй.
 

Эдгээр голуудын усны өнгө нь нийлэхээс нь өмнө хамгийн ихээр жуулчдын анхаарлыг татах бөгөөд Риу-Негру нь алсаас  хар харагдах учир нэр нь португалиар “Хар гол” гэж нэрлэгджээ. Ойроос харахад энэ голын ус хандалсан байхуу цай шиг. Замгийнх нь фенол бодис бүрэн задраагүйн улмаас үүссэн гуминийн хүчил ихтэйгээс ус хар бараан харагдана. Харин Солимойнс нь хүрэн шарга өнгөө Андын уулын эрдэсийн тунадаснаас авчээ.

 

Фото: Julio Cortez / AP / East News

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж