Хятад. Бээжин хотноо болсон намгийн гэх хөлбөмбөгийн тэмцээнд тус улсын өнцөг булан бүрээс ирсэн 32 баг оролцсон ба тэмцээнийг дэлхийн аваргын тоглолтод зориулан зохион байгуулжээ. Энэ спортын төрлийн тоглолтыг намагтай газар эсвэл тусгайлан зассан шавартай талбайд явуулдаг. Гоол хийх байтугай хөдөлхөд хүндрэлтэй энэ тоглоомд эмэгтэйчүүд ч өрсөлддөг байна.
Тоглолт өөрийн дүрэм журамтай ба 30 минут үргэлжилнэ. 12 минутын хоёр үеэс бүрэлдэх бөгөөд дундаа зургаан минутын амралттай. Баг нь зургаан тоглогчоос бүрэлддэг ч солилцоо нь хязгаарлалтгүй. Отон тоглолт байхгүй, торгуулын цохилт, булангийн цохилтыг гараас хийдэг.
Намгийн хөлбөмбөг 1990 онд Финляндад гарч иржээ. Эхлээд тамирчид ба цэргийнхний биеийн бэлтгэлд зориулагдсан байна. Анхны аваргын тэмцээн 1998 онд болсон ба намгийн Барон гэж нэрлэгдсэн Юрки Вяянянен (Jyrki Vддnдnen), түүнийг бүтээжээ. Тэр цагаас хойш уг спорт Их Британи, Орос, Ирланд, Исланд, Швейцари, Бразилид дэлгэрээд байгаа. Сүүлийн үед Хятад, Турк, Энэтхэг улсууд энэхүү тэмцээнийг зохион байгуулах болжээ.
Намгийн хөлбөмбөгийн Swamp Soccer UK Ltd (Шотландад байрладаг) гэсэн албан ёсны дэлхийн байгууллага байдаг ба дэлхийн аваргын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг ажээ.
Фото: Kim Kyung-Hoon / Reuters / Vostock photo
Бэлтгэсэн Ш.МЯГМАР