Э.Мандахнаран 11-р байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Э.Мандахнаран 11-р байрт шалгарлаа

Манай хойд хөршийн Якутск хотноо зохиогдсон Олон улсын даамын холбооны дэлхийн эмэгтэй даамчдын “Дэлхийн цом”-ын анхдугаар тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Энэ сарын 22-29-ний өдрүүдэд үргэлжилсэн тус тэмцээнд дэлхийн шилдэг 12 эмэгтэй даамчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас Э.Мандахнаран эх орноо төлөөлөн оролцсон юм.

Тэмцээнд оролцож буй тамирчид тойргоор тоглосон бөгөөд 11 тойргийн дараах байдлаар манай тамирчин нэг хожиж, зургаа тэнцэж, нэг ялагдсанаар нийт найман оноотой 11-р байрт бичигдсэн байна.

ОХУ-ын тамирчин Матрёна Ноговицына нийт 14 оноотой “Дэлхийн цом”-ын тэмцээнд тэргүүлсэн бол мөн ОХУ-ын даамчин Тамара Тансыккужина хоёрдугаарт, Латвийн Зояа Голубева гуравдугаар байрт шалгарчээ.

Э.Мандахнарангийн тоглолтын дүн:

  • 1-р тойрог:
    Э.Мандахнаран 1-1 Нина Хоекмэн /Голланд/
  • 2-р тойрог:
    Э.Мандахнаран 1-1 Ирина Пашкевич /Беларуссь/
  • 3-р тойрог:
    Ирина Платонова /ОХУ/ 1-1 Э.Мандахнаран
  • 4-р тойрог:
    Э.Мандахнаран 1-1 Ольга Балтажи /Украйн/
  • 5-р тойрог:
    Зояа Голубева /Латви/ 1-1 Э.Мандахнаран
  • 6-р тойрог:
    Э.Мандахнаран 0-2 Марфа Никитина /ОХУ/
  • 7-р тойрог:
    Тамара Тансыккужина /ОХУ/ 2-0 Э.Мандахнаран
  • 8-р тойрог:
    Э.Мандахнаран 0-2 Дария Ткаченко /Украйн/
  • 9-р тойрог:
    Наталия Шестакова /ОХУ/ 0-2 Э.Мандахнаран
  • 10-р тойрог:
    Э.Мандахнаран 1-1 Матрёна Ноговицына /ОХУ/
  • 11-р тойрог:
    Людмила Литвиненко /Украйн/ 2-0 Э.Мандахнаран
  • С.ЦЭЛМЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж