Хүчит бөхийн барилдааны наймын даваанд улсын гарьд Н.Ганбаатартай учраа таарсан улсын начин Ш.Жаргалсайхан уран мэхийг уралдуулан барилдаж давсанаар улсын гарьд цолны болзол хангалаа. Тэрээр долоогийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатарыг давж заан цолын болзол хангаад байсан ч наймын даваанд дахин давснаар гарьд цолонд хүрээд байна.
Мөн улсын харцага Н.Батсуурь улсын заан Ч.Санжаадамбаар найм давж харцага цолын болзол ханган үзүүр түрүү булаалдахаар боллоо.
Г.ДАРЬ