Таван начин, нэг харцага төрлөө

Хуучирсан мэдээ: 2014.07.12-нд нийтлэгдсэн

Таван начин, нэг харцага төрлөө

Тулгар төрийн 2223, Их монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадамд тав давсан бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар начин цолыг нь хүртээлээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн харьяат аймгийн арслан Б.Суманчулуун, Архангай аймгийн харьяат аймгийн асрлан Н.Адьяабат, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Л.Лха-Очир, Засагт ханы Завхан дэвжээний бөх цэргийн арслан Б.Бадамсүрэн, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат хурц арслан Ч.Батчулуун нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс начины тэмдэг, үнэмлэхээ гардаж авлаа.

Мөн энэ жилийн наадамд урамтай барилдаан үзүүлж, харцага цолын болзол хангасан Ховд аймгийн харьяат “Нью прогресс” группийн бөх улсын начин Б.Пүрэвсайхан шинэ цолоо гардаж нутгийн олноо баярлуулаад байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж