Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхлэхэд бэлэн боллоо. Ам авсан байдлыг танилцуулбал, улсын арслан Х.Мөнхбаатар улсын начин Ш.Жаргалсайханыг улсын гарьд Д.Рагчаа улсын харцага Н.Батсуурийг, улсын гарьд Н.Ганбаатар улсын начин Б.Пүрэвсайханыг авчээ. Харин улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба нар тунаж үлдсэн юм байна.
Зургаагийн даваанд:
Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэлсэн даруйд улсын арслан Д.Азжаргалтай учраа таарсан улсын начин Б.Пүрэвсайхан урамтай сайхан барилдаж даваагаа ахиулан харцага цолны болзол хангалаа.
Харин улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан Ч.Батчулууныг давлаа.
Улсын аварга С.Мөнхбаттай учраа таарсан улсын начин Ш.Жаргалсайхан давсанаар харцага цолны болзол хангалаа.
Улсын харцага Батсуурь улсын начин Р.Пүрэвдагваар давж харцага цолоо баталлаа.
Зургаагийн даваанд улсын аварга Х.Мөнхбаатар аймгийн арслан Н.Адьяабатыг давж, улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан Ч.Батчулууныг давж, улсын гарьд Б.Гончигдамба аймгийн арслан Б.Суманчулууныг давж, улсын заан Ч.Санжаадамба цэргийн арслан Б.Бадамсүрэнг тус бүр давж долоогийн даваанд шалгараад байна.
Г.ДАРЬ