Үндэсний их баяр наадмын тавын даваанд нийт 32 бөх зодоглож, 16 нь даваагаа ахиуллаа. Тодруулбал, далай аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Н.Адьяабатад өвдөг шороодсон бол улсын аварга С.Мөнхбат аймгийн асрлан Г.Баасандоржоор тав давлаа.
Харин улсын аварга Г.Эрхэмбаяр улсын начин Ш.Жаргалсайханд унаж, аймгийн арслан Л.Лха-Очир улсын арслан Д.Ганхуягаар даваагаа ахиуллаа. Улсын арслан Б.Ганбат цэргийн арслан Б.Бадамсүрэнд унаж, улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан М.Бадарчаар тав давж, улсын арслан Д.Азжаргал улсын заан Д.Баасандоржоор даваагаа ахиуллаа, улсын гарьд Д.Рагчаа улсын начин Л.Нямсүрэнгээр, улсын гарьд Н.Ганбаатар улсын начин Ч.Баянмөнхөөр тус бүр тав давлаа.
Улсын гарьд Б.Гончигдамба улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ аймгийн арслан Б.Суманчулуунд өвдөг шороодож, Улсын заан Ч.Санжаадамба улсын харцага Н.Түвшинбаярыг давж, улсын заан Б.Батмөнхийг улсын начин Р.Пүрэвдагва тав давлаа. Мөн Улсын харцага Ө.Бат-Оршихыг улсын харцага Н.Батсуурь даваад байна.
Улсын начин Б.Пүрэвсайхан улсын харцага Ц.Содномдоржоор тав давлаа.