Хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна. Ам авсан байдлыг тодруулбал, далай аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Н.Адьяабатыг, улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Г.Баасандоржийг, улсын аварга Г.Эрхэмбаяр улсын начин Ш.Жаргалсайханыг, улсын арслан Д.Ганхуяг аймгийн арслан Л.Лха-Очирыг, улсын арслан Б.Ганбат цэргийн арслан Б.Бадамсүрэн нарыг ам авчээ. Харин улсын заан Ч.Санжаадамба улсын харцага Н.Түвшинбаярыг ам авсан байгаа юм.
Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн харьяат аймгийн арслан Б.Суманчулуун, Архангай аймгийн харьяат аймгийн асрлан Н.Адьяабат нар улсын начины болзлыг тус бүр хангаад байна.
Мөн Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Л.Лха-Очир, Засагт ханы Завхан дэвжээний бөх цэргийн арслан Б.Бадамсүрэн, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат хурц арслан Ч.Батчулуун нар улсын начины болзол хангаад байна. Онцлоход, энэ жилийн наадмаас Завхан аймгаас хоёр улсын начин төрлөө.
Г.НАРАН