Никарагуагийн нийслэлд хоёр далайг холбосон сувгийн эцсийн зураг төслийг гонконгийн HK Nicaragua Canal Development Investment компани танилцууллаа. Сувгийг барих ажлыг ирэх арванхоёрдугаар сард эхлүүлнэ гэж компанийн албан ёсны төлөөлөгчид мэдэгдэв.
Нийт 278 км-ын урттай суваг нь Никарагуагийн Номхон далайн эргийг Карибын тэнгистэй холбох юм. Хоёр далайн зам нь Пунта-Горда голыг цутгалан хүртэл үргэлжлэх бөгөөд Никарагуа нуурын дэвсгэрт орохгүй. Сувгийн өргөн нь 230-520 метр, гүн нь 30 метр хүртэл гүнзгий байх ажээ.
Панамын суваг нь өргөжүүлсний дараа бүрэн хүчин чадлаараа 2016 онд ажиллаж эхэлнэ.
Никарагуагийн суваг ашиглалтад орсны дараа том даацын ачааны 5,1 хөлөг онгоцнуудыг хүлээн авч өнгөрөөн үйлчилнэ. Тэд Номхон далайгаас Атлантын далай хүртлэх замыг 30 цагийн дотор туулж байх юм. Сувгийг барих хугацаанд зургаан нэмэлт төслийг давхар хэрэгжүүлнэ. Нийт сувгийн зардал нь 40 тэрбум доллар болох юм.
Хоёр далайн эрэгт нь гүнзгий усан боомт хоёрыг босгоно. Тэд газар хөдлөлтөөс өндөр төвшинд хамгаалагдсан байх ажээ. Нэг боомтыг нь Брито хотод нөгөөг нь Атлантын эргийн Пунта-Агила хотод босгоно. Хоёр боомт нь далай хоорондын тээврээр жилдээ 2,8 сая тонн ачаааг зөөж байх ажиллагааг хангах ёстой. Суваг баригдснаар Никарагуад жуулчдын урсгал нэмэгдэх учир Номхон далайн эрэгт олон улсын нисэх буудлыг барих гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР