Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2014.07.12-нд нийтлэгдсэн

Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөв

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан дөрвийн даваагаар үргэлжилж байгаад дөнгөж сая өндөрлөлөө. Улаанбаатар хотод хэсэг хугацаанд хүчтэй аадар бороо орсон тул дөрвийн давааны бөхчүүд бороон дунд барилдлаа.

Мөн наадамчин олны хамгийн их анхаарал хандуулж, давчихаасай хэмээн хүсэн хүлээж байсан олимпийн аварга, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр улсын начин Ц.Одбаяртай барилдлаа. Гэхдээ тэдний барилдаанд маргаан гарч, эцэст нь олимпийн аварга Н.Түвшинбаярыг давсанд тооцов.

Улсын начин Ц.Одбаярт сануулаад байхад бөхийн талбайгаас гарч барилдсан гэж үзлээ. Монгол бөхийн дүрэмд зааснаар барилдаж байгаа бөх наадмын талбайгаас гурван удаа гарвал унасанд тооцдог аж.

Удахгүй хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэлнэ.

Д.БОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж