Хүй долоон худагт дааганы уралдаан болж, 280 гаруй хурдан буян тоосоо өргөснөөс Говь-Алтай аймгийн шарга сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн шарга даага түрүүллээ.
Аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х.Улам-Өрнөхийн хээр, гуравт Говь-Алтай аймгийн харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын хар бор, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Н.Бат-Эрдэнийн хул даага, тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн хүрэн зээрд даага хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.
Онцлоход, хээр даага сүүлдэж ирснээр энэ жилийн наадмын баян ходоод боллоо. Хээр даагыг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат Д.Ганбат уяж хурдлуулсан юм байна.
Г.ДАРЬ
Гэрэл зургийг www.todmagnai.mn-ээс