Хүй долоон худагт дааганы уралдаан эхлээд байна. Энэ жилийн наадамд 280 гаруй даага тоосоо өргөж байна.
Өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмын дааганы уралдааны түрүүг Говь-Алтай аймгийн Ханбогд сумын уугуул аймгийн алдарт уяач Н.Амарбаясгалангийн хул даага авч,
аман хүзүүнд Говь-Алтай аймгийн уугуул Ж.Энхболдын сартай зээрд даага орж байсан юм. Харин гарсан цагаасаа өнгөлж явсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул У.Эрдэнэбилэгийн хүрэн даага айргийн гуравт хурдлан орж ирж байсан билээ.
Г.ДАРЬ