Оросын ерөнхийлөгч Владимир Путин Бразили хүрэх замдаа Кубад айлчилж байна. Тэрээр Фидель Кастротай албан бусаар цаг орчим уулзан ярилцжээ. Тэд олон улсын байдал ба эдийн засгийн асуудлаар санал солилцсон гэнэ.
Дараа нь Оросын ерөнхийлөгч Кубын лидер Рауль Кастротай албан ёсны хэлэлцээр хийв. Тэдний ярилцлага эмэгтэйчүүдийг улсын удирдлагад оролцох талаар эхэлсэн байв. Манайд төрөлт бага гэж Рауль хэлээд асуудлыг шийдэж чадахгүй байгаагаа дуулгав. Харин эмэгтэйчүүдийг эрчүүдээс илүү харицлагатай гэжээ.
Дараа нь тэдний уулзалт хаалттай үргэлжилсэн байна. Энэ айлчлалын үеэр Орос хуучин Зөвлөлтийн үеийн өр болох 34 тэрбум долларын 90 хувийг цайруулжээ. Үлдсэн дөрвөн тэрбумыг нь хамтарсан хөрөнгө оруулалтад ашиглахаар болсон байна.
Үүний өмнө Путин Хавана хот дахь Зөвлөлтийн цэргийн дурсгалын цогцолборт цэцэг өргөсөн байв.
Долдугаар сарын 12-нд Путин Аргентинд айлчилна. Дараа нь Бразильд айлчилж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үзүүр, түрүүний тоглолтыг үзээд Орост уг тэмцээний буухиаг дамжуулах ёслолыг хийх юм. Мөн энэ айлчлалын үеэр Путин Германы канцлер Ангела Меркельтай уулзах ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР