Дэлгэсэн тэрлэг шиг Монголын маань дэлхийд ганцхан, дээлтэй наадам. Тиймээ, нар хур тэгширч, найраг эгшиг хосолсон наадам эхэллээ. Хүчит бөхчүүд нь зодгондоо чангарч, хүлэг морьд нь уяандаа чивчирч хонодог наадмын өглөөний нар хүртэл өөр. Уртын дууны шуранхай хадаж, уул тал гийнгоо цурайтсан, эрхий мэргэн харваачид, эр бяр нь тэгширсэн бөхчүүд, элгэмсэг монгол түмний миний дэлхийн бүтэн эргэж, дэнж ногоорыг хүлээсэн Монгол наадмын өдрүүд ирлээ.
Цэнгэлдэхээ тойрч, наадмын хуушуур иддэг нь Монгол хүний зан билээ. Энэ өдөр төв цэнгэлдэхэд орчин үеийн залуусын шийдэл онцгойрч байсан. Ингээд наадмын гоёлын сонирхолтой фото агшнаас хүргэе.