Хуушуур, шорлог л амттай нь

Хуучирсан мэдээ: 2014.07.11-нд нийтлэгдсэн

Хуушуур, шорлог л амттай нь

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайд наадмын хуушуурын эрэлт ихсэв. Үдээс өмнө хэсэг хугацаанд тог тасрах энэ үед хуушуурын үнэ 1500 төгрөгт хүрчээ.

Цэнгэлдэхээ тойрч, наадмын хуушуур иддэг нь Монгол хүний зан билээ. Газ хэрэглэхгүй гэсэн шийдвэр гарсан учраас тогны асуудал шийдэгдэх хүртэл хэсэг хугацаанд хуушуурын цэгүүд тогтмол худалдаа явуулж чадахгүйд хүрсэн байна. Гадуур үйлчилгээ явуулж буй зарим цэгүүдэд 18.00 цаг гэхэд цахилгаан ирээгүй байсан бөгөөд тэд хийн зуух ажиллуулж байна гэдгээ дуулгасан. Гэхдээ энэ өдөр шорлог борлуулалт сайтай байгааг үйлчилгээний газрууд дуулгалаа.

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж