Ачаалал ихэссэнээс цахилгаан тасарчээ

Хуучирсан мэдээ: 2014.07.11-нд нийтлэгдсэн

Ачаалал ихэссэнээс цахилгаан тасарчээ

Энэ жилийн улсын их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх 900 зөвшөөрөл олгожээ. Үүний 600 нь Төв цэнгэлдэх хүрээлэнд, 300 нь Хүй долоон худагт 300 худалдаа үйлчилгээ эрхлэх бөгөөд нийт зөвшөөрлийн 80 орчим хувийг хувь хүмүүст олгосон гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлсэн.

Харин өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайд наадмын хуушуурын эрэлт ихсэв. Харин энэ өдөр шорлог эрэлттэй байна.

Ачаалал ихэссэний улмаас 12.00 цагийн үед цахилгаан тасарсан байна. Цахилгаан ирэхийг хүлээсэн үйлчилгээний ажилчид багагүй сандарчээ. Газ хэрэглэхгүй гэсэн шийдвэр гарсан учраас тогны асуудал шийдэгдэх хүртэл хэсэг хугацаанд хуушуурын цэгүүд тогтмол худалдаа явуулж чадахгүйд хүрсэн байна. Гадуур үйлчилгээ явуулж буй зарим цэгүүдэд 18.00 цаг гэхэд цахилгаан ирээгүй байсан бөгөөд тэд хийн зуух ажиллуулж байна гэдгээ дуулгасан.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж