Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын баярын үйл ажиллагаа үргэлжилж байна.
Монгол улсын “Морин хуур”-ын чуулгын шилдэг уран бүтээлийн тоглолт түмэн олонд тэр дундаа гадаадын жуулчид, зочид төлөөлөгчдөд зориулан тоглогддог билээ. Ардын урлагийн баялаг сан хөмрөг, Монголын болон дэлхийн cop болсон хөгжмийн зохиолчдын шилдэг бvтээлvvд эгшиглэдэг “Монголын сайхан орон” буюу “Beautiful Mongolia” тоглолт энэ цагт Соёлын төв өргөөнд болж байна.
Тэгвэл Их эзэн чингис хааны талбайд ахмадуудад зориулсан тоглолт болон "Улаанбаатарын үдэш" 3D шоу цэнгүүн болох гэж байна.
Ингээд Улаанбаатарын үдэш 3D шоу цэнгүүний хөтөлбөрийг танилцуулъя.
18:00 Нээлтийн ажиллагаа
18:10 Баян хуурчдын тоглолт
18:20 Аман хуурчдын тоглолт
18:30 Ахмадын дайчин алдаг чуулга
18:40 Ахмадын "Уянга өөдөө" чуулга
18:50 Гармони хөгжимчдийн тоглолт
19:00 Аккардион хөгжимчдийн тоглолт
19:10 Мондалин хөгжимчдийн тоглолт
19:30 Бүх хөгжимчдийн нэгдсэн үзүүлбэр /Уран хас/
20:00 Наадамчдын диско буюу DJ show
20:45 3D mapping шоу
20:50 Никитон хамтлагийн тоглолт
21:35 3D mapping шоу
21:45 Никитон хамтлагийн тоглолт
22:30 3D mapping шоу
22:42 Наадамчдын диско буюу DJ show тус тус цагуудаас болно.
Ч.БОЛ