“Монгол 999” мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

“Монгол 999” мэдээлэл хийлээ

“Монгол 999” мэдээлэл хийлээ

Тавантолгойн ашиглалтад оролцоно гэсэн зорилготой байгаа Монголын компаниудын хамгийн анхны нэгдэл “Монгол 999 үндэсний нэгдэл” ХК-ийнхан өнөөдөр 10.30 цагт хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд энэ удаа Тавантолгойн орд газрыг ашиглах талаар Засгийн газраас гаргаж байгаа байр суурь болон өөрсдийнхөө үзэл баримтлалын талаар жишин тайлбарлалаа. Тус нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүн Бямбаа Засгийн газар ордоо хоёр хуваагаад 50-ийг нь гадаадын хөрөнгө оруулагчид, 50-ийг нь Монголын компаниудыг ажиллуулна гэж байгаа нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Харин энэ ордоо нэг бүхэл цулаар нь байлгавал үр өгөөж нь ч, хөрөнгө оруулалт босгох боломж нь ч илүү байна гэж үзэж байгаа аж. Мөн ТУЗ-ын гишүүн Б.Лхагвасүрэн нийтийн эзэмшлийн баялгийн тухай хууль яаралтай гаргах шаардлагатай байгаа гэж хэлэв. Хэдийгээр газар болон түүний хэвлий дэх баялаг ард түмний өмч гэдэг боловч яг үнэн хэрэг дээрээ монголчууд эзэн нь болж, үр шимийг нь хүртэж чадахгүй байгаа гэж тэд үзэж байна. Оюутолгойгоос ч илүү үнэ цэнтэй энэ орд газраасаа монголчууд өөрсдөө хэр их өгөөж хүртэх вэ гэдэг нь ухаалаг шийдлээс ихээхэн шалтгаална. Тийм ч учраас зөвхөн тус нэгдэл бус ерөөсөө монголчууд өөрсдөө ордоо ашиглаж, үр шимийг нь хүртээсэй гэж хүсч байгаа аж. Одоогоор тус нэгдэлд Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тал хувь, татвар төлөгчдийн мөн тал нь нэгдээд байгаа. Цаашид компаниуд төдийгүй нөхөрлөл, хоршоо хувиараа аж ахуй эрхлэгчдийг ч оролцох боломжтой болгох талаар анхаарч байгаа гэлээ.

А.АНУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж