И.Доржсамбуу, Ду.Батбаяр нар өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2014.07.11-нд нийтлэгдсэн

И.Доржсамбуу, Ду.Батбаяр нар өвдөг шороодлоо

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна. Хоёрын давааны эхэнд Дархан аварга А.Сүхбат,  дархан аварга Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, улсын гарьд Б.Гантогтох, олимпийн аварга Н.Түвшинбаяр нарын аварга, арслан, заанууд учраа бөхөө даваад байна. Харин энэ даваанд гарьд И.Доржсамбуу, заан Ц.Баярсайхан, Одгэрэл, харцага Д.Батболд, улсын начин Ду.Батбаяр, У.Балжинням, Б.Заяамандах нарын улсын цолтой бөхчүүд өвдөг шороодлоо.

Хоёрын даваа үргэлжилж байна.

Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадамд таван аварга (дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр), улсын арслан 6, гарьд 5, заан 12, харцага 20, начин цолтон 53 зодоглож байгаа бол аймаг, цэргийн арслан 92, заан 20, харцага 17, начин 59, 221 залуу бөх хүч үзэж байгаа билээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж