Хуушуурын үнэ 1500 төгрөгт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2014.07.11-нд нийтлэгдсэн

Хуушуурын үнэ 1500 төгрөгт хүрчээ

Энэ жилийн улсын их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх 900 зөвшөөрөл олгожээ. Үүний 600 нь Төв цэнгэлдэх хүрээлэнд, 300 нь Хүй долоон худагт 300 худалдаа үйлчилгээ эрхлэх бөгөөд нийт зөвшөөрлийн 80 орчим хувийг хувь хүмүүст олгосон гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлсэн.

Төв цэнгэлдэхэд хуушуур 1200 төгрөгөөр зарагдаж байгаа. Харин өнөөдөр өглөөнөөс хойш дөрвөн ч удаа тог тасарснаас болж хуушуурын худалдаа муу байгаа юм байна. Газ хэрэглэхгүй гэсэн шийдвэр гарсан учраас тогны асуудал шийдэгдэх хүртэл хуушуурын цэгүүд тогтмол худалдаа явуулж чадахгүйд хүрчээ. Тиймээс хуушуурын нөөцтэй байсан цэгүүд 1500 төгрөгөөр худалдаалж эхэлжээ.

Баяр наадмын өдрүүдээр тухайн үйлчилгээний цэгүүдийн эрүүл ахуйг хангуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтийн газрын 100 гаруй улсын байцаагч ажиллаж байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт явуулын шинжилгээний лаборатори ажиллах учир иргэд чөлөөтэй үйлчлүүлэн хэрэглэх гэж буй хүнсний бүтээгдэхүүнээ шинжлүүлэх боломжтой юм байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж