Со гавьяат цагаан тагтаанд &#34дэглүүлэв&#34

Хуучирсан мэдээ: 2014.07.11-нд нийтлэгдсэн

Со гавьяат цагаан тагтаанд &#34дэглүүлэв&#34

Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын нээлт амжилттай болж өндөрллөө. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Гавьяат жүжигчин Д.Сосорбарам хоёр дахь жилдээ найруулан наадамчин олныхоо сонорыг мялааж буй.

Баяр наадмын нээлтийн тоглолтын үеэр Со гавьяат маань нэгэн сахилгагүй тагтаанд ёстой л дэглүүлсэн гэвэл буруудахгүй болов уу. Есөн хөлт тугны хөлд цагаан тагтаа суусанд Со гавьяат үргээх гэсэн ч юм уу, барих гэсэнд өнөөх тагтаа огт тоосон шинжгүй жаахан хүүхэд хуурч байгаа аятай баригдалгүй өлхөн мултарч байв. Со гавьяат ч түүнийг үргээх гэж дөрвөн хөллөхөөс наагуур жаал хөөцөлдсөн юм. Үндэсний наадмын нээлтийг Со гавьяат дэглэж, харин Со гавьяатыг цагаан тагтаа дэглэлээ.

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж