“Best of hits Hurd”-тай байсан үдэш

Хуучирсан мэдээ: 2014.07.11-нд нийтлэгдсэн

“Best of hits Hurd”-тай байсан үдэш

“Цэргийн бодол”, “Эх орон” зэрэг олон уран бүтээлээр нь Монголын хөгжим сонирхогчид “Хурд” хамтлагийнханыг андахгүй сайн мэднэ. Тэдний 20 жилийн ой энэ жил тохиогоод байгаа билээ. Өөрсдийн 20 насны төрсөн өдрөө тэд зөвхөн Монголд байгаа монголчуудтайгаа бус дэлхий даяар ажиллаж, амьдарч буй монголчуудтайгаа хуваалцаад амжсан. Тэгвэл тэд өчигдөр “Hurd best of hits” тоглолтоо “Мишээл экспо”-д өөрсдийн фэнүүддээ болон жуулчдад зориулан хүргэсэн юм. Тоглолт таван цагийн турш боллоо.

“Хурд”-ын фэнүүдийн хувьд Улсын их баяр наадмаа хит дуунуудаар эхлүүлсэн гэвэл буруудахгүй болов уу. Хэдийгээр тоглолт хоёр цаг 30 минут болно гэсэн төлөвлөгөөтэй байсан хэдий ч “Хурд” хамтлагийнхан фэнүүдийнхээ сонорыг таван цагийн туршид мялаасан. Тэдний фэнүүдийн хувьд ч тоглолт дуусан дуустал дахиулах хүсэлтэй уухайлсаар байв. “Hurd best of hits” тоглолтын төгсгөлд “Хурд” хамтлагийнхан төрийн дууллаа хоёр удаа рок хэмнэлээр дуулсан ч үзэгчдээс дахин уран бүтээлээ тоглохыг хүссэн хэвээр байсан нь тус хамтлагийн уран бүтээл монголчуудад ямар том орон зайг эзэлдэг болохыг харуулсан үйл явдал болсон юм. “Хурд” хамтлагийн фэнүүдэд таван цагийн тоглолт хангалтгүй байгаа мэт сэтгэгдэл төрснийг нуух хэрэггүй биз ээ.

Сонирхуулахад “Хурд” хамтлагийн тоглолтын тасалбар 50 мянган төгрөгөөр үзэгчдэд хүрсэн ч “Мишээл экспо” дүүрэн хүнтэй тоглосон юм.

Э.ТЭКҮ

Гэрэл зургийг Э.ТЭКҮ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж