Наадмын чимэг аваргууд

Хуучирсан мэдээ: 2014.07.11-нд нийтлэгдсэн

Дэлгэсэн тэрлэг шиг Монголын маань дэлхийд ганцхан, дээлтэй наадам. Тиймээ, нар хур тэгширч, найраг эгшиг хосолсон  наадам эхэллээ. Хүчит бөхчүүд нь зодгондоо чангарч, хүлэг морьд нь уяандаа чивчирч хонодог наадмын өглөөний нар хүртэл өөр. Уртын дууны шуранхай хадаж, уул тал гийнгоо цурайтсан, эрхий мэргэн харваачид, эр бяр нь тэгширсэн бөхчүүд, элгэмсэг монгол түмний миний дэлхийн бүтэн эргэж, дэнж ногоорыг хүлээсэн Монгол наадмын өдрүүд ирлээ.

Энэ жилийн хэний хүүгийн аз шовойж, бяр нь чангарч, хэний шандас аргамаг байгаа тухай түмэн яриа, буман таамаглал өрнөж байна. Энэ жилийн баяр наадамд хэдхэн хоногийн өмнө Дархан аварга цол хүртсэн Агваансамдангийн Сүхбат аварга зодоглож, найман жилийн дараа зүлэг ногоон дэвжээнээ гарч байна. Наадмын нээлтэд үндэсний бөхийн бахархал болсон хүчит аваргууд оролцож, төр түмэндээ ийн хүндэтгэл үзүүлэв.

Дэлгэр зуны өнтэй өдрүүдэд болж байгаа дэлхийд ганцхан Монгол наадамдаа сайхан баярлаарай.

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж