Засгийн газрын Хэвлэлийн албанаас ирүүлсэн мэдээллээр Ерөнхий сайд маргааш сурын талбайд зочилж, морь барианы газар хүрч, Их насны морьдын уралдаан үзэж завгүй өнжих шинжтэй. Ингээд хаана наадамлахыг нь сонирхуулъя.
Долдугаар сарын 11. Баасан
11.00 цагт Үндэсний Их баяр наадмын нээлтэд зочилно.
12.20 цагт Сур харвааны байранд сурын харваа үзэж сонирхоно
12.40 цагт Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийт ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлнэ.
13.00 цагт Шагайн харвааны тамирчидтай мэндчилж, шагай тавина.
14.00 цагт Уяачдын уяагаар зочилно. Хүй долоон худагт наадмын нээлтэд оролцоно.
16.10 цагт Их насны морьдын уралдааны бариаг үзэж сонирхоно.
Долдугаар сарын 12. Бямба
10.00 цагт Их насны түрүүг авсан уяачийнд зочилно.
15.05-20.00 цагт Хүчит бөхийн барилдаан үзэж сонирхоно. Наадмын хаалтын ажиллагаанд оролцоно.
20.00 цагт Үзүүр түрүүний бөхчүүдтэй уулзаж дурсгалын зураг татуулна.
20.30 цагт “Эх орноо хамтдаа дуулъя” урлагийн тоглолтыг нээнэ.
Тоглолт Их эзэн Чингис хааны талбайд болно.
Г.НАР