Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баримлууд урлагийн сайхныг мэдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.07.10-нд нийтлэгдсэн

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баримлууд урлагийн сайхныг мэдрүүлнэ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүний хөл тасрахгүй, үзэгчдэд үзэх юм их байна. Энэ нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбоод хамтран “Улаанбаатар уран баримал 2014” наадмыг зохион байгуулж байгаатай холбоотой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүсэл шивнэдэг эмээ, тэмээний  эврийг буга гуйж аваад эргүүлж өгөөгүй  домгоос сэдэвлэсэн  баримал, уран нугараач зэрэг нийт 30 уран барималчдын бүтээл олны нүдэн дээр баригдаж байгаа. Усан оргилуурын дэргэд орон зайн урлагийн бүтээлүүд дэлгэгдэж, уран бүтээлч нь үзүүлбэр үзүүлэн, зураач нар иргэдийн зургийг зурж, одон оронч нар сарыг тольдуулан, эсгийгээр урлагийн гайхамшгийг бүтээн,  ваар их хийх урлагийг бодитоор нь харуулж байна. Эдгээр урлагийн бүтээлүүдтэй үзэгчид танилцан зургаа зуруулж, хүүхдүүд баригдаж буй баримлын домгийг уран бүтээлчээс нь сонсон үлгэр домог, бусад орны баримлын хийц загвар, баригдаж буй бүтээлийн талаар гэр бүлээрээ ярилцаж байна. Хүсэл шивнэдэг эмээг сандал дээр суугаагаар урлаж байгаа бол уран нугараачийн баримал усан оргилуурын тавцанд байрлаж байгаа. Хэн нэгнээс нууцхан хүслээ хэлэх гэж байгаа бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зоринэмээгийн хажууд суугаад чихэнд нь шивнэх боломжтой. Харин хүүхдээ уран нугараач  болгох гэж байгаа бол баримлын билэгдлийг нь сонсоорой.  Уран барималч бүр өөр өөрсдийн онцлог, билэгдэл бүхий баримлуудыг барьж байгаа юм билээ.Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг нь хүртэл графит урлагаар чимэглэж хүн бүрийн мөрөөдлийг биелүүлэх билэгдэл бүхий үгтэй өнгө алаглуулан гоёсон  нь олны харааг булааж байгаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж