Д.Баянбат: Сарт хүрэний маань төл айрагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.07.10-нд нийтлэгдсэн

Д.Баянбат: Сарт хүрэний маань төл айрагдлаа

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадам Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ өнөөдөр хурдан хязаалан насны морьдын уралдаанаар эхэлсэн. Газар газрын 318 шандаст хүлэг бүртгүүлж, 307 хурдан үрээ мордож гарааны зурхайгаас эргэснээс Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Батзоригийн сартай хээр түрүүллээ. 

Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбатын зээрд айргийн гуравт хурдалсан бөгөөд бид уяачтай цөөн хором ярилцлаа.

-Гурван  үеийн эрдэмт уяач төрийн наадмын хоёр дахь хишгээ хүртлээ баяр хүргэе.

-Баярлалаа. Хоёр жилийн өмнө АХ-ын 91 жилийн ойгоор хонгор хязаалангаа аман хүзүүнд хурдлуулж байсан. Энэ удаа зээрд үрээгээ дөрвөөр давхиуллаа. Зээрд үрээ маань Сарт азарганы маань төл байгаа юм. 

-Даага, шүдлэндээ яаж давхиж байсан юм бэ?

-Улсын наадамд анх удаа уралдаж байгаа нь энэ. Даагандаа Архангайд очиж аман хүзүүдэж байсан. Тэгээд таргадаад уралдаж чадахгүй байсан юм.

-Наадмын өмнөх сунгаануудад ямархуу байв?

-Хурдан байсан шүү.

-Нарансолонго чинь уралдана биз дээ?

-Тэгнээ. Өнөөдрийн уралдаан ингээд болж байна. Маргааш хонгор азаргаа мордуулна даа.

-Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.

-Баярлалаа.

У.ЭНХМАА
 

Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж