Шүдлэн насны морьд уралдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.07.10-нд нийтлэгдсэн

Шүдлэн насны морьд уралдаж байна

Үндэсний их баяр наадмын хурдын морьдын салхийг хагалж үдээс өмнөдөө хязаалан насны морьдын уралдаан болсон бол яг одоо Хүй долоон худагт шүдлэн морьд шандсаа сорьж байна.

Энэ жилийн наадамд нийт 307 шүдлэн уралдаж байгаа ажээ.

Онцлоход, өнгөрсөн жилийн наадамд дээрх насанд 284 алтан туурт тоосоо өргөснөөс Төв аймгийн Баян сумын харьяат УИХ-ын гишүүн М.Энхболдын хүү Анарын буган халтар түрүүлж, аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын харьяат Ц.Ганхүүгийн хонгор халзан, гуравт  Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат С.Лувсанбалдангийн цавьдар,  Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Д.Одхүүгийн хээр шүдлэн зуузай холбон орж ирж байжээ. Айргийн тавд Төв аймгийн Лүн сумын харьяат  манлай уяач, Б.Билэгдэмбэрэлийн зээрд халзан орж байсан юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж