Дорнодын Т.Батзоригийн үрээ түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.07.10-нд нийтлэгдсэн

Дорнодын Т.Батзоригийн үрээ түрүүллээ

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадам Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ хурдан хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.  Газар газрын 318 шандаст хүлэг бүртгүүлж, 307 хурдан үрээ мордож гарааны зурхайгаас эргэснээс:

1. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Батзоригийн сартай хээр


2. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Батбаянгийн хүрэн халзан


3. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн зээрд


4. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбатын зээрд


5. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Гончигийн Эрдэнэбилэгийн хээр тус тус хурдаллаа.

Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж