Хүүхдийн оюуны төлөвшилд “аав” муу нөлөөтэй юу

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Хүүхдийн оюуны төлөвшилд “аав” муу нөлөөтэй юу

Ганц бие аавууд хүүхдийн оюуны төлөвшил, нийгмийн боловсролд сөрөг, муу нөлөө үзүүлдэг гэсэн дүгнэлтэд Бристолийн их сургуулийн эрдэмтэд хүрчээ.

Эрдэмтэд 1990 онд Бристолд төрсөн 6000 гаруй хүүхдэд судалгаа явуулж, сургуульдаа амжилт гаргаж буй эсэхэд дүгнэлт хийсэн байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 30 хувь нь удаан хугацаагаар зөвхөн эцэгтэйгээ хамт амьдарч байжээ. Гэтэл сурлагандаа огт амжилт гаргадаггүй хүүхдүүд энэ л 30 хувиас “тодорчээ”.

Ялангуяа сургуулийн өмнөх насны эрэгтэй хүүхдийн хүмүүжилд эцгийн нөлөө илүү сөргөөр туссан байна. Тодруулбал, долоо хоногийн 15 цагийг аавтайгаа хамт өнгөрүүлдэг хүүхдүүдийн сурлагын амжилт хамгийн доогуур түвшинд байжээ.
Бристолын эрдэмтэд энэ үзэгдлийг, аавууд хүүхдийнхээ бие бялдрын хүмүүжилд түлхүү анхаардаг бол харин ээж нар боловсролд нь илүү хариуцлагатай ханддаг хэмээн тайлбарлаж байна.

Тиймээс ганц бие аавууд хүүхдийнхээ оюуны хөгжилд илүү анхаарах хэрэгтэй хэмээн зөвлөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж