WSJ: Хятадын инфляци 2,3% хүртэл буурав

Хуучирсан мэдээ: 2014.07.10-нд нийтлэгдсэн

WSJ: Хятадын инфляци 2,3% хүртэл буурав

БНХАУ-ын статистикийн газрын мэдээгээр, энэ оны зургадугаар сард инфляци нь 2,3% хүртэл буурсан тухай The Wall Street Journal сонинд өгүүлжээ.

Тавдугаар сард тэр үзүүлэлт нь 2,5% байсан ба шинжээчид 2,4% хүртэл инфляци унана гэсэн дүгнэлттэй байлаа.

Хятадын хүний бүтээгдэхүүний үнэ зургадугаар сард 3,7%-иар  өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдсэн байв. Тавдугаар сард үнийн өсөлт 4,1 хувь байжээ. Хүнсний бүтээгдэхүүн оролцоогүй хэрэглээний үнэ 1,7 хувиар нэмэгдсэн байна. Инфляцийн өсөлтийн хурд саарч байгаа нь Хятадын Ардын банкинд эдийн зэсгийг дэмжих мөнгө зээлийн бодлогоо  зөөллөхөд нь тустай.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж