Дэлхийн 100 гаруй улсад 14000 салбартай хамгийн том пиццаны сүлжээ “Pizza Hut Delivery” Монголд нээгдлээ. Хүн бүхний хүсэн хүлээсэн дэлхийн №1 пицца Пан Пиццаны гайхалтай амтыг мэдрэх завшаан 7 сарын 10-ны өдрөөс эхлэн Монголын хэрэглэгчдэд тохиож байна. 3,4-р хороололд байрлах эхний салбар үйлчлүүлэгчдээр дүүрч, дэлхийд гайхагдсан амтыг нь мэдрэх хүсэлтэй зуу зуун зочид Pizza Hut Delivery-г зорьсоор байна.
“Pizza Hut Delivery”-н албан ёсны нээлтийн арга хэмжээ 7 сарын 14-нд болох ба АНУ-аас Монголд суугаа бүрэн эрхт элчин сайд хатагтай Кэмбэлл, Баянгол дүүргийн засаг дарга Д.Оросоо, Yum брэндийн Ази хариуцсан гүйцэтгэх захирал ноён Випул Чаула болон Yum Asian Brand! International–н төлөөлөгчид хүрэлцэн ирж шинэ салбарын нээлтийн баяраа хэрэглэгч, харилцагч нартайгаа хуваалцах юм. Нээлтийн үйл ажиллагааны үеэр үйлчлүүлэгчиддээ зориулсан Pizza Hut Delivery-ийн олон СЮРПРИЗ таныг хүлээж байна.
Дэлхийн №1 пицца Pizza Hut Delivery-ийн цэсэнд орсон бүтээгдэхүүнээс сонирхуулахад Супер суприм, Маханд дурлагсад, Пепперони, Хавайн, Бяслагт, Ногоонд дурслагсад, BBQ тахиа, нийт 7 төрлийн пан болон уламжлалт крастай пицца, шарсан тахианы далавч, амттангууд багтсан байна. Хөвсгөр зөөлөн хөөлт, алтан шаргал гадаргуутай Пан Пиццанаас онцгой жор, чанар амтагдаж байна лээ. Пиццаны амт гэж үүнийг л хэлэх болов уу!