Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг-Төрийн далбаагаа дээдлэн шүтэх ард түмний хүсэл эрмэлзэл, үүсгэл санаачлагыг дэмжиж Монгол Улс жил бүрийн долдугаар сарын 10-нд Төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.
Уламжлалт өдөр өнөөдөр тохиож, Чингисийн талбайд Төрийн далбаа мандуулах ёслолыг үйлдлээ. Төрийн далбаа мандуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлэв. Үүний дараа цэргийн сүрт жагсаал боллоо. Мөн Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.
Төрийн далбааг мандуулах ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудаас гадна Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцлоо.
Г.НАРАН
Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД