Cү.Батболдын хөрөг Төрийн ордонд заларлаа

Хуучирсан мэдээ: 2014.07.10-нд нийтлэгдсэн

Cү.Батболдын хөрөг Төрийн ордонд заларлаа

Үе үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмүүдийн хөрөг зургийг Төрийн ордны хоёр давхрын хананд байрлуулдаг уламжлалтай. Өнөөдөр буюу Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр Ерөнхий сайдуудын хөрөг зураг бүл нэмлээ. Энэ удаа Монгол Улсын 26 дахь  Ерөнхий сайд Сү.Батболдын  хөрөг зургийг ёслол төгөлдөр байрлуулсан юм.

2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний зургийг Монголын урчуудын эвлэлийн шагналт, зураач Б.Насанцэнгэл зуржээ. Хөрөг зургаараа алдаршсан зураач Б.Насанцэнгэл үе үеийн төр засгийн удирдлагуудын хөрөг зургийг зурдаг туршлагатай уран бүтээлч юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж