С.Саянцэцэгийн тоглолтыг дохих норвеги удирдаач ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

С.Саянцэцэгийн тоглолтыг дохих норвеги удирдаач ирлээ

Энэ зун Монголын урлагийн тэр дундаа сонгодог хөгжмийн ертөнцөд нэгэн онцгой үйл явдал болох гэж байна. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 3-нд дэлхийн хэмжээний монгол төгөлдөр хуурч С.Саянцэцэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Норвеги удирдаач Тэржэ Миккелсэн нар Монголын тайзнаа сүүлийн үед гараагүй том бүрэлдэхүүнтэй симфони найрал хөгжимтэй хамтран Монголд урьд өмнө тоглогдож байгаагүй И.Брамс, Р.Шуман нарын сонгодог бүтээлүүдийг эгшиглүүлнэ. Энэхүү тоглолтыг дохих удирдаач Тэржэ Миккелсэн өчигдөр Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа. Тэржэ Микелсэн 1957 онд Норвегит төрж өсөн Норвегийн Үндэсний хөгжмийн академид удирдаачаар суралцаж төгссөн мэргэжлийн уран бүтээлч ажээ. Петербургийн симфони найрал хөгжим болоод П.И.Чайковскийн нэрэмжит симфони найрлын удирдаач тэрээр дэлхийн маш олон улс орнуудад уригдаж удирдаач, уран бүтээл хариуцсан захирлаар ажиллаж байсан арвин баялаг туршлагатай. Дэлхийн 70 гаруй улсад аялан тоглосон 20 гаруй уран бүтээлийн цомог гаргасан тэрээр хамгийн сүүлд Испани, Герман, Орос зэрэг улсуудад тогложээ.

Удирдаач Тэржэ Миккелсэнтэй цөөн хором ярилцлаа.

өгөлдөр хуурч С.Саянцэцэгтэй хамтран хийж байгаа “Хаан хөгжмийн үдэш” тоглолтынхоо талаар сонирхуулахгүй юу?

-Би Монголд дөнгөж ирээд байна. Тоглолт маань долдугаар сарын 3-нд болно. Өнөөдрөөс бэлтгэл сургуулилтаа хийж эхэллээ. Бид маш гайхалтай хөгжмүүдээс бүрдсэн тоглолтыг тавихаар төлөвлөсөн байгаа. Эхний тоглох уран бүтээл маань Норвегийн хөгжмийн зохиолч Эдвард Григийн  сонгодог зохиол байгаа. Мөн Р.Шуманы төгөлдөр хуурын концертыг бүтнээр нь тоглоно. Дараа нь И.Брамсын II симфонийг тоглоно. Би төгөлдөр хуурч С.Саянцэцэгтэй урьд өмнө нь тоглож байсангүй. Энэ удаад хамтран тоглох гэж байгаадаа маш их сэтгэл хөдөлж байна.

-Та урьд өмнө нь Монголд ирж байв уу?

-Би Монголд анх удаагаа ирж байна. Ирэх есдүгээр сард дахин ирж байгаль орчны сэдэвтэй нэлээд том хэмжээний тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Энэ удаа ирсэн маань ч тэр тоглолттой холбоотой юм. Тэр тоглолт маш гайхалтай өргөн цар хүрээтэй, ур чадвар, мэдрэмж шаардсан тоглолт байх болно. Учир нь оркестр, удирдаач, гоцлол хөгжимчин хоорондоо нарийн мэдрэмжээр холбогдож арын дэлгэцэн дээр гарч буй кино дүрсэнд тохируулж хөгжимдөх хэрэгтэй байдаг.

Г.ДАША

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж