Амт чанараараа дэлхийн хэрэглэгчдийн таашаалд нэгэнт нийцсэн Tiger брэнд нь тун саяхан Uncage хэмээх томоохон шинэчлэлээ дэлхий дахинаа танилцуулсан билээ. Үүгээрээ Tiger брэнд хүн бүрийн дотор нуугддаг хүсэл мөрөөдлийг сэрээн, нэгэн хэвийн хүлээстэй мэт амьдралаас мултран, тэмүүлэл дүүрэн зоримог байхыг уриалж байгаа юм.
Uncage шинэчлэлийн хүрээнд нийгмийн хэвшмэл ойлголт, ёс уламжлал зэрэг баригдмал байдлаас зоригтойгоор гарч өөрсдийн хүсэл мөрөөдлөө дагаж буй 3 гол дүр бүхий цуврал богино хэмжээний кино хийсэн нь яахын аргагүй өвөрмөц байв.
Бодит амьдралаас сэдэвлэсэн энэхүү цувралын нэгэн гол дүрийн талаар товчхон танилцуулъя.
Антони Чен –Кино бүтээгч
Тэрээр Сингапурт дундаж амьдралтай гэр бүлд төрж өссөн бөгөөд эргэн тойрныхон нь зангиа хослол, тогтмол ажил, боломжийн цалингаар амжилтыг хэмждэг ба Антониг ч бас энэ замналаар явахыг ятгаж байжээ. Гэвч энэ нь түүнд яг л хүлээс мэт санагдаж өөрийн хүсэл мөрөөдөл болсон кино бүтээгчийн амьдралыг сонгосон байна. Түүнийг Азийн кино урлагт тэсрэлт хийсэн хэмээн зүй ёсоор үздэг бөгөөд анхны бүтээл болох “ilo ilo” нэртэй киногоороо “Каннын кино наадам”-аас “Golden Camera” шагналыг авчээ. Тэрээр хүн хэрхэн өөрийнхөөрөө байж амжилтыг эзэгнэж болдгийг харуулсан бодит жишээ юм.
Мөн түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрээс залуус өөрсдийн хүлээснээсээ мултран гарч эрх чөлөөг мэдэрч буй мөчийн зургуудаа www.tigeruncage.com –руу илгээсээр байна.
Харин та үл үзэгдэх хүлээсээ тайлан өөрийн тань дотор нуугдан буй хүслээ даган зоримог алхахад бэлэн үү?