Дорнод аймгийн Хөлөн буйр сумын нутаг дэвсгэр Баянцагааны талд буусан аянгын улмаас гарсан гал түймэрт өртсөн таван хүний нэг болох 35 настай Ч тус сумын эмнэлэгт эмчлүүлж байгаад өчигдөр нас барсан байна. Мөн уг осолд өртсөн дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ. Энэхүү золгүй явдалд өртсөн таван иргэн нэгэн Геологийн компанид ажилладаг байжээ. Гал түймэр гардаг өдөр тэд тус сумын нутаг дэвсгэрт хайгуул хийж байсан гэнэ. Одоогоор эмчлүүлж байгаа дөрвөн өвчтөн 2-3 зэргийн түлэгдэлттэй, амьсгалын эрхтэн систем гуурсан хоолой гэмтсэн гэсэн оноштой эмчлүүлж байгаа гэнэ.
Н.БҮЖИН
Холбоотой мэдээ