Нийслэлийн Баянзүрх дүүргийн VII хороонд оршин суугч Т гэгч нь өчигдөр тус дүүргийн II хорооны 22-р байрны 17 тоотыг түрээсэлнэ хэмээн түлхүүрийг нь авч эзэмшигчтэй нь байр түрээслэх тухай гэрээ хийлгүйгээр бусдад гурван сарын хугацаагаар түрээсэлжээ. Тэрбээр дээрх байрыг Н, Б нарт өрөө тус бүрийг нь сарын 100, 150 мянган төгрөгөөр тохирч нийт 750 мянган төгрөг авчээ. Уг этгээдийн дээрх үйлдлийг тус байрны эзэмшигч Б газар дээр нь илрүүлсэн байна. Түүний байр давхар түрээсэлдэг энэхүү үйлдлийг олон удаагийн залилангийн хэрэг байж болзошгүй хэмээн үзэж байрны эзэмшигч Б болон хохирогч Н, Б нар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар гомдол гаргасан аж.
Н.БҮЖИН