
Хүнс тэжээлээр хангах нийгмийн халамжийн хөтөлбөр төслийг туршилтын журмаар хэрэгжүүлж Азийн хөгжлийн банкны тусламжийн хүрээнд хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай иргэдэд сард 20 мянган төгрөгийн хүнсний талон олгох хөтөлбөр энэ жилээс хэрэгжиж байгаа билээ. Цаашид нийгмийн халамжийг хэрэгжүүлэх хуулийн хүрээнд 100 мянган өрхөд хүнсний талон тараана гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас мэдээллээ. Байнгын асаргаа шаардлагатай иргэн, тэжээн тэтгэх үр хүүхэдгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэд болон нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй өрхүүдийг үүнд хамруулахаар судалгаа хийж байгаа гэнэ.
Д.Долгор